БНХАУ ДАХЬ FAW ГРУПП КОМПАНИ 2023 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛ

FAW Jiefang 2023 онд гайхалтай гүйцэтгэлтэй ажилласан. Орлого нь өнгөрсөн оны энэ үеийнхээс 66.71 хувиар өсч, 63.905 тэрбум юаньд хүрч, толгой компанийн цэвэр ашиг өмнөх оны энэ үеэс 107.66 хувиар өсч 763 сая юаньд хүрсэн байна.

FAW Jiefang 2023 онд нийтдээ 241,700 иж бүрэн автомашин борлуулсан нь өнгөрсөн оныхоос 42.11 хувиар өссөн нь автомашины үйлдвэрлэлийн хамгийн өндөр өсөлт ба зах зээлд эзлэх хувийг нэмэгдүүлсэн. Цаашилбал, FAW Jiefang нь дараах чиглэлийн автомашинуудаараа салбартаа 1-р байр эзэлдэг:

-Тракторын борлуулалт 18 жил дараалан салбартаа тэргүүлсэн, -Хийн хөдөлгүүртэй хүнд даацын ачааны машины зах зээлд эзлэх хувиар тэргүүлсэн, -Өндөр зэрэглэлийн ачааны машины борлуулалт автомашины салбарыг тус тус тэргүүлжээ. Хилийн чанад дахь борлуулалт 45,000 ширхэг болж, борлуулалт 164,5 хувиар өссөн байна.

© 2024 он. Faw Mongolia. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency